БАЯРТ МЭДЭЭ: “Энэрэнгүй үйлстэн хотхон“-ны 105 айлын орон сууцны шавыг тавилаа
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр буюу энэ сарын 7-ны билэгт сайн өдөр Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан "Энэрэнгүй үйлстэн хотхон"-ны нэгдүгээр ээлжний 105 айлын орон сууцны шав тавих ёслол болж өнгөрлөө. Уг хотхоныг Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны захиалгаар Ариун-Очир ХХК барьж гүйцэтгэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү "Энэрэнгүй үйлстэн хотхон" нь 2020 оны 2-р улиралд ашиглалтанд орох бөгөөд 105 айл орон сууцны түлхүүрээ гардан авах юм байна. Уг төслийн хүрээнд нийт 315 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Ямартай ч эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан тохилог, боломжийн өртөгтэй,тав тухыг хангасан орон сууц удахгүй сүндэрлэн босох баярт үйл явдал болох нь.
Эх сурвалж: МЭМАҮЭХ
|