Зөвлөгөө: Наадмын өдрүүдэд анхаарах зүйлс
2019 оны 7 сарын 09
Баярын амралтын өдрүүдэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихсэж, төрөл бүрийн хордлогот, халдварт өвчин, архаг хууч өвчин сэдрэх, осол гэмтэл ихсэх хандлагатай байдаг. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Архи дарснаас татгалзах, архигүй баяр тэмдэглэх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
- Хоол ундыг тохируулан хэрэглэх, муудсан хоол хүнс хэрэглэхээс сэргийлэх
- Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
- Ил задгай, баталгаагүй газраас хоол хүнс авахаас татгалзах
- Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
- Наршилтаас сэргийлэх
- Гүнзгий гол, дуу цахилгаантай бороо, үеэр уснаас сэргийлэх
- Ахуйн осол гэмтлээс сэргийлэх
- Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
- Хурд хэтрүүлэхгүй явах, суудлын бүс, даруулгыг хүн бүрт тохируулан хэрэглэх, суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх
- Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
- Гудамж, талбайд хүн ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх, тусламж иртэл анхны тусламж үзүүлэх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
605745
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс