Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МОНГПЭН загвар төсөл СХД-ийн найман хороонд хэрэгжиж байна

2019 оны 7 сарын 01

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран СХД-ийн магадлан итгэмжлэлд орсон найман Өрхийн эрүүл мэндийн төвд “Зүрх судасны өвчин, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МонгПэн загвар төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн зорилго нь үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоонд дүн шинжилгээ хийж, HEARTS техникийн багцыг хэрэгжүүлэх чиглэлээр “Халдварт бус өвчний тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ”-ний түвшинд бэхжүүлэхэд чиглэсэн удирдамжаар хангахад оршиж буй юм.

Төслийн нээлт өнгөрөгч баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны магадлан итгэмжлэгдсэн “Энх-элбэрэл” Өрхийн эрүүл мэндийн төвд болсон бөгөөд  ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх уг төслийн хүрээнд СХД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг гардуулж өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605442
1 эможи

Ахмад СХД
2019-07-17 13:35
Эмч нараа ,машинаа хувьдаа биш хувьсгалдаа ашиглаасай билээ та минь
keyboard_arrow_up