Туяа эмчилгээний технологийн дэвшил шугаман хурдасгуур аппаратыг нэвтрүүллээ
ХСҮТ-ийн “Туяа эмчилгээний технологийн дэвшил-шугаман хурдасгуур” аппаратыг Монгол Улсад анх удаа хавдрын туяа эмчилгээнд нэвтрүүлэх нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Монгол Улсын Засгийн газрын дөрвөн сая еврогийн хөрөнгө оруулалттай төслийн хүрээнд хоёр шугаман хурдасгуур аппаратыг тус төвд суурилуулан, анхны эмчлүүлэгчдээ энэ сарын 17-ноос авч эхэлжээ.
Монгол Улсад тохиолдож буй хорт хавдрын дийлэнх хувь буюу 40 орчим хувийг дангаараа элэгний хавдар эзэлдэг бөгөөд элэгний хавдарт туяа эмчилгээг хийх боломжгүй байсан бол шугаман хурдасгуурт 2 шинэ аппаратыг суурилуулснаар элэгний хавдрын үед хийх эмчилгээний боломж нэмэгдэж байна.
Туяа эмчилгээний үр дүн сайжирснаар эмчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|