ФОТО: СБД-ийн эмнэлэг дэх сэтгэл зүйн тусламж үзүүлэх тусгай кабинет
2019 оны 6 сарын 19
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн тусламж үзүүлэх тусгай кабинетыг стандартын дагуу тохижуулжээ.
Тус кабинетын гурван өрөө эмнэлгийн хоёр, гурав, дөрөвдүгээр давхарт байрлалтай бөгөөд иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эх, архины хамааралтай иргэдийн бүлэг/АА бүлэг/-ийн гишүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх юм байна.
СБД-т үйл ажиллагаа явуулж буй “Санжит ХХК” 4.2 сая төгрөгөөр гуравдугаар давхрын “ганцаарчилсан сэтгэл засал өрөө”-г тохижуулжээ. Харин дөрвөн давхрын “бүлгийн сэтгэл засал” өрөөг дүүргийн ЭМТ өөрийн дотоод нөөцөөр тохижуулсан юм байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA,MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
604997
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс