Эрүүл мэндийн дэд сайд аймгуудын эрүүл мэндийн газартай цахим хурал хийлээ

2019 оны 6 сарын 19

Arslan.mn

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн цахим хурлаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, үер, усны гамшгийн үеийн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, хариуцлагатай жижүүр ажиллуулах, эмч нарын шуурхай багийг томилон үүрэгжүүлэх ялангуяа эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмж өгч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн тэмбүү өвчнийг устгах зорилтын хүрээнд аймаг, нийслэлд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах, орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах талаар мэргэжил аргазүйн зөвлөмж өглөө. #Хурд хамтлагийн санаачилсан залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” төслийн хүрээнд Ерөнхий сайдын баталсан захирамжийн дагуу төлөвлөгөө гарган хамтран ажиллах талаар чиглэл өгч, харилцан ярилцлаа. 

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604966
0 эможи

keyboard_arrow_up