ГССҮТ-д тав тухтай орчин бүрдүүлсэн ресторан ашиглалтад орно

2019 оны 6 сарын 10

ГССҮТөвийн захиргаа эмч, эмнэлгийн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жижүүрт гарч буй эмч, сувилагч, асрагч нарыг үнэ төлбөргүй, чанар стандартад нийцсэн, эрүүл хоол хүнсээр ханган ажиллаж байна.

Хоолыг ая тухтай, цэвэр орчинд идэх нь тухайн хүний сэтгэлзүйд сайнаар нөлөөлж, ажиллах эрч хүчийг сэргээн, эерэг мэдрэмжийг өгдөг. Иймд ажилчдын хоолны газарт эрүүл ахуйн шаардлага хангасан, ая тухтай орчныг бүрдүүлсэн тохижилт хийсэн. Тохижилтод ГССҮТ-ийн нэгдсэн гал тогооны үйлчлэгч  Г.Лхагвасүрэнгийн авъяаслаг охин Б.Намуунцэцэг нь сэтгэл, зүтгэл гарган ханын зургуудыг чадварлагаар зурж, бид бүхний хооллох орчинд өнгө, үзэмж нэмж өгсөн. Иймд эмнэлгийн нийт ажилчид талархал илэрхийлж байна.
Тун удахгүй ГССҮТөвийн нийт эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан, тав тухтай орчин нөхцөл бүрдүүлсэн ресторан ашиглалтад орох гэж байна.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604564
1 эможи

Ахмад СХД
2019-06-10 23:17
Нийслэлийн бүх эмнэлэгүүдийг ийм цайны газартай болговол цаг наргүй ажиллаж байдаг эмч сувилагч , үйлчигээний ажилтнуудад цаг заваараа хоолож амрах сайхан агшин бүрдэж байна шүү дээ та минь ГССҮТөвийхөндөө талархал илэхийлье
keyboard_arrow_up