Хүүхдийн бэлгэнд дунджаар 500 грамм сахар агуулагдаж байна

2019 оны 12 сарын 11

Arslan.mn

НЭМҮТ, Эрүүл мэндийн яамнаас хамтран баяраар өгдөг хүүхдийн бэлгэнд дунджаар хэдий хэмжээний сахар агуулагдаж байгааг бодитоор үзүүлжээ.

  • Жүүс,
  • жигнэмэг,
  • гурван төрлийн чихэр,
  • шоколад зэрэг зургаан зүйлээс бүрдсэн бэлгэнд нийтдээ хэдий хэмжээний сахар орсон болохыг гаргасан байна.

Ингэхэд зөвхөн нэг уут бэлгэн дэх амттаны сахарын хэмжээ 412 грамм байна. Гэтэл насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ нь 25 грамм байдаг аж.

Чихэрлэг зүйл хэт их хэрэглэх нь шүдний өвчлөл үүсгэхээс гадна биед олон сөрөг үр дагавартай. Жишээлбэл, чихэр нь ходоодоор дамжин тун түргэн цусанд орж ходоодны багтаамжийг ихэсгээд цатгалан байдалтай болгодог. Үүнээс болж янз бүрийн амин дэм, уургийг багаар хүлээж авснаас шим тэжээлийн дутагдалд орж болдог байна.

Шинэ жилийн баяраар өвөө, эмээ, аав ээж, ах дүү гээд л бэлэг авах хүний тоо өсдөг. Тэгвэл тэр бүрд ихээхэн хэмжээний сахар агуулагдаж байгаа тул, чихэр амттаны хэрэглээг багасган эрүүл баярлахыг  уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604185
0 эможи

Зочин
2020-03-03 05:56
Зочин
2019-12-11 23:44
keyboard_arrow_up