УГТЭ-ийн Мэдрэлийн төвийн үндэсний V конференци зохион байгуулагдлаа

2019 оны 5 сарын 29

Arslan.mn

2019 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн төвийн үндэсний V конференци “Аалзавч дорх цус харвалтын оношилгоо, эмчилгээний менежмент” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн конференцид  21 аймаг, 9 дүүргийн 68 эрүүл мэндийн байгууллагын мэдрэл, мэдрэлийн мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний чиглэлийн нийт 160 гаруй эмч мэргэжилтнүүд оролцсон бөгөөд урилгаар АНУ-ын зочин профессорууд David Gordon, Saadi Chatan нар оролцлоо.

Энэхүү конференцийн эхний өдөр оролцогч нарт тус эмнэлгийн мэдрэлийн төвийн харьяа тасгуудын үйл ажиллагааг танилцуулж “Аалзавч дорх цус харвалтын үеийн анхан шатны тусламж, тээвэрлэлт”,“Эмнэл зүйн хүндийн зэргийн үнэлгээнүүд”,“Эрчимт эмчилгээ, хагалгааны дараах эмчилгээ, хяналт”,“Хүндрэлийн үеийн судас агшилтын хэт авиан допплерографийн шинжилгээний хяналт, үнэлгээ”,“Тархины судасны нээлттэй болон судсан дотуурх мэс засал эмчилгээний шинэ технологи” сэдвийн хүрээнд ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулсан бол 2 дахь өдөр “Аалзавч дорх цус харвалтын оношилгоо, эмчилгээний менежмент” сэдэвт онол, практикийн сургалт, семинарыг “Чингис зочид буудлын хурлын танхим”-д зохион байгууллаа.

Тус конференцийн үйл ажиллагаанд зориулан мэдрэлийн төвөөс “Аалзавч дорх цус харвалтын оношилгоо, эмчилгээний менежмент” үндэсний V дугаар семинарын эмхтгэлийг бэлтгэн гаргаж, “Аалзавч дорх цус харвалтын эмнэлзүйн заавар “Аалзавч дорх цус харвалт”, “Тархины судасны хэт авиан допплерографи”, “Тархины харвалтын хэв шинжүүд” зэрэг гарын авлагыг бэлтгэн хуралд оролцогч нарт тараалаа.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604103
0 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up