Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-ын Парламентийн гишүүн Ким Ён Жү, Ёндон Пу дүүргийн засаг дарга Чэ Хён Жү нарыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-ын Парламентийн гишүүн Ким Ён Жү, Ёндонпу дүүргийн засаг дарга Чэ Хён Ил тэргүүтэй төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав.
Монгол Улс, БНСУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжихийн хирээр БНСУ-д зорчих Монгол иргэдийн тоо, ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад эмчилгээ хийлгэж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зарим хөнгөлөлтийг үзүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар талууд санал солилцов.
Ёндонпу дүүргийн хувьд Инчон олон улсын нисэх буудалтай хамгийн ойр оршдог бөгөөд санхүү, эдийн засгийн төдийгүй эрүүл мэндийн аялал жуулчлалын төв болон хөгжсөн дүүрэг юм байна.
Эх сурвалж: ЭМЯ
|