Гадаадаас ирсэн 34 хүн ДОХ-ын халдвартай оношлогджээ

2019 оны 5 сарын 17

Arslan.mn

Манай улсын хэмжээнд өнгөрсөн жил бэлгийн замын халдварт өвчний 16 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн ДОХ-ын халдварын 270 тохиолдлыг бүртгэсэн ч ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар ДОХ-ын халдвартай 670 хүн бий гэж үздэг юм байна. Тиймээс БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх “Хайртай хүмүүс ээ-Хамтдаа хамгаалцгаая” уриатай эрүүл мэндийн боловсролын цуврал мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил орон даяар эхэллээ.

Энэ ажлын хүрээнд бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, оношлуулж, эмчлүүлэх талаар хоёр цуврал мэдээллийг 14 хоногийн туршид олон нийтэд хүргэнэ гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа онцлов.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тоон дүн танилцуулсан бөгөөд тэрбээр хэлэхдээ Бэлгийн замын халдварт өвчний 38.3 хувийг эзэлж, өмнөх оныхоос таван хувиар өслөө. Үүнд тэмбүү 38, заг хүйтэн 33.9, трихомониаз 28, ДОХ 0.1 хувийг эзэлж байна. Түүнчлэн Монголд ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 42 нь нас баржээ. ДОХ-ын халдвар зөвхөн бэлгийн замаар дамжин халдварласан байна.

Эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүн, бохир зүү тариураас ДОХ халдварласан тохиолдол манайд бүртгэгдээгүй. ДОХ-ын халдварын нийт тохиолдлын 18.5 хувийг эмэгтэйчүүд, 80 хувийг эрчүүд эзэлж байна. БЗХӨ буурахгүй байгаа нь нийгмийн нөхцөл байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт зэрэг олон зүйл нөлөөлж байгаа. БЗХӨ-тэй хүмүүсийн 32.5 хувийг 15-24 насныхан, 43.7 хувийг 25-34 насныхан эзлэх болсон.

Хүйсийн хувьд эмэгтэйчүүд 71, эрэгтэйчүүд 29 хувийг эзэлж байна. Мөн БЗХӨ-тэй хүмүүсийн 61 хувь нь дунд, 19 хувь нь дээд боловсролтойгоос гадна 62 хувь нь гэр бүлтэй, 30 хувь нь гэрлээгүй байна. ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, бэлгийн замаар дамжих халдварын кабинетууд тус халдварыг илрүүлж, эмчлэхээр улсын хэмжээнд ажиллаж байгаа.

Хамгийн гол нь ДОХ-ын оношилгоог Монголд дэлхийн төвшин хийж байгаа. Өмнө нь олон төрлийн эм өдөрт хэрэглэдэг байсан бол одоо өдөрт нэг ширхэг эм л уудаг болсон. БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэхийн тулд үзлэгт орох хэрэгтэй. Таны эрүүл мэнд таны гарт байна. Хувь хүний нандин харилцаагаар дамждаг тул хувь хүний боловсрол чухал” гэв. Түүнчлэн гадаадаас ирсэн (БНСУ, Канад, Австрали, ОХУ зэрэг орон) 34 хүн ДОХ-ын халдвартай хэмээн оношлогдсон байна. Эдгээр иргэний хоёр нь Монголд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэд уул уурхай, бизнесийн салбарт ажиллахаар иржээ.

Эх сурвалж: “Үндэсни шуудан” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
603625
3 эможи

keyboard_arrow_up