24 мянган хүүхэд эрүүл шүдтэй болжээ

2019 оны 5 сарын 16

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн шүдийг нэг удаа үнэ төлбөргүй эрүүлжүүлэх зорилт тавин “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд одоогоор 24 мянган хүүхдийг эрүүл шүдтэй болгожээ.
 Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах юм.
 “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн эмнэлэг оролцсоноос 199 эмнэлэг шаардлага хангаж, шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнээс одоогоор 161 эмнэлэг гэрээ байгуулж, 2-6 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603604
2 эможи

keyboard_arrow_up