Л.Бямбасүрэн: 500 гаруй сурагч нь сүрьеэгийн халдвар авсан ч эрүүл
Нийслэлийн 15-р дунд сургууль дээр дэгдээд буй сүрьеэгийн халдварын талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
"15-р сургууль дээр нэмж хүүхэд өвчилсөн талаар мэдээлэл ирээгүй. 38 хүүхдэд сүрьеэгийн эмчилгээ хийж байгаа. Халдвар авсан 500 гаруй хүүхэд гэдэг бүгд өвчтэй гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. ХӨСҮТ-ийн Тандалт судлалын баг хуваарийн дагуу танадалт хийгээд явдаг. Сүрьеэ их илэрч байгаа мэт харагдавч энэ нь эрт илрүүлдэгтэй холбоотой. Манай эмч, мэргэжилтнүүд эрт илрүүлж чадаж байна. Сүрьеэгийн эмчилгээ үнэгүй. НҮБ-ын зөвлөмж, стандартын дагуу эмчилдэг.
Сүрьеэ бол хөл хорио тогтоох өвчин биш. Ангийн агаарын солилцоог сайн хийх хэрэгтэй. Иргэд маань гэртээ ч гэсэн агаарын солилцоо сайн хийж байх хэрэгтэй." гэлээ.