Томуу, томуу төст өвчний онцлог, урьдчилан сэргийлэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

2019 оны 5 сарын 15

Arslan.mn

ЭМЯ, ДЭМБ-аас хамтран томуу, томуу төст өвчний онцлог, урьдчилан сэргийлэх зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.  

Монгол Улс шиг сэрүүн, хуурай уур амьсгалтай улсуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт жил болгон гардаг ба өвчлөл их байдаг. Тэгвэл томуу, томуу төст өвчин, томуугийн цар тахал тай тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажил биш. Олон салбарууд хамтран ажилласны үр дүнд өвчлөлийг бууруулах боломжтой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцоллоо. 

"Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ерөнхийдөө ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, ханиадаа хатгаа болгож хүндрүүлэхгүй байх хамгийн найдвартай арга бол вакцин." гэдгээ ХӨСҮТ-ийн мэргэжлийн хүмүүс хэллээ.

Манай улс сүүлийн гурван жилийн байдлаар нийт 300 мянга гаруй тун вакциныг үнэ төлбөргүй авч, иргэдээ вакцинжуулалтад хамруулсан байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603531
0 эможи

keyboard_arrow_up