Д.САРАНГЭРЭЛ: ЭМЯ-аас ажлын хэсэг гарч, 15-р сургууль дээр ажиллаж байна
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэ өвчний халдварт өртсөн гэх гомдлыг тус сургуулийн сурагчдын эцэг эхийн зүгээс тавьсан. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр сүрьеэ өвчин гарсан гэх асуудал яригдаж байна. Тус сургууль дээр өнөөдөр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газар , ХӨСҮТ-ийн Тандалт шуурхай албаныхан газар дээр нь ажиллаж байна. 2015 оноос хойш тус сургууль дээр сүрьеэгийн халдвар гарч эхэлсэн байна. Дөрвөн жилийн хугацаанд ХӨСҮТ энэ асуудлыг хяналтандаа авч, хүүхдүүдийг оношилж эмчилгээг эхлэх гэж байна. Одоогийн байдлаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдсон. ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилчид 15 дугаар сургууль дээр ажиллаж байна. 2015 оноос хойш ХӨСҮТ тус сургууль дээр тандалтыг байнга хийж байгаа. Насанд хүрээгүй хүүхдүүд өвдсөн учраас эцэг эхчүүдтэй зөвлөлдөж, эмчилгээг эхлүүлэхээр болоод байна.