ХӨСҮТ “сувилагч“ нарын мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд анхаарч ажиллана
Жил бүрийн 5-р сарын 12-ныг Олон улсын “Сувилагчийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриан дор тэмдэглэж байна.
Өнөөдөр ХӨСҮТ-ийн хамт олон сувилагч нарынхаа баярыг тэмдэглэж, олон жил, үр бүтээлтэй ажилласан ажилчидаа шагнаж урамшууллаа.
ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг:
Эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг том салбар болох сувилахуйн салбарт зүтгэж буй цагаан нөмрөгт сувилагч та бүхэнд баярын мэнд хүргэе. ХӨСҮТ-ийн Сувилахуйн албанд өнөөдөр 205 сувилагч, 75 эмнэлгийн тусгай ажилтан ажиллаж байна. Манай гол ажиллах хүчин, эмч нарын баруун гар бид бүгдийн анд үнэнч нөхөр, сайн туслагч бол сувилагч та бүхэн юм. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн баг хамтаараа олон халдварт өвчний дэлдэлтийг дарж чадсан. Үүнээс дурдвал 2009 онд H1N1 халдвар, 2008 гар хөл амны өвчлөл, 2015, 2016 онд улаан бурхны дэгдэлтийг багаараа дарсан. ХӨСҮТ ийн сувилагч, тусгай дунд мэргэжилтнүүдийн дэмгүйгээр манай эхний тусламж үйлчилгээ явуулахад бэрх. ХӨСҮТ-ийн сувилагч нар бол мэргэжилдээ хайртай, мэргэжилдээ үнэнч, гаршсан хамт олон. Эдгээр сувилагч нарын мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх үүднээс сувилагч нарт зориулсан иж бүрэн тоноглогдсон “Эмнэл зүйн сургалтын өрөө”-г энэ онд ашиглалтад оруулсан. Энэ мэт сувилагч нарын мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд анхаарч ажиллана.
Энэ удаагийн тэмдэглэлт өдрийн онцлог нь хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад сувилагчийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|