Зөвлөх хорооны хуралдаан болов
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/139 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн зөвлөх хорооны бүрэлдэхүүнийг ажиллах журмын хамт баталсан.
Төслийн зорилго нь төсөл хэрэгжих орон нутгийн хүүхэд, залуучууд болон орон нутгийн иргэдийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн чанартай, найдвартай үйлчилгээний хүртээмжийг сайжруулах замаар болзошгүй уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нь нэмэгдүүлэхэд оршино.
Уг төслийг БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад 2019-2022 онуудад хамтран хэрэгжүүлэх юм.
“Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн зөвлөх хорооны анхдугаар хурадааныг зохион байгууллаа.