УГТЭ “ИНЭЭМСЭГЛЭЛ-ЭЕРЭГ ХАНДЛАГА” бичил сургалтыг тогтмол явуулж байна
Эрүүл мэндийн салбарт 2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага” зорилтот уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.
Тус зорилтот үйл ажиллагааны хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүгээс 2019 оны 03 дугаар сараас эхлэн эмч, эмнэлгийн ажилтан бүр харилцаа хандлага, ёс зүй, ажлын сахилга дэг журмыг тасралтгүй сайжруулах, ажилтан бүр хариуцлагатай ажиллах, эерэг хандлагыг байгууллагын хэмжээнд болон өөрсдийн үйл ажиллагаандаа төлөвшүүлэх, үйлчлүүлэгч болон өөр хоорондоо хүндэтгэлтэй хандах, нэг нэгнээсээ харилцан суралцах зорилгоор “Инээмсэглэл-Эерэг хандлага” бичил сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 15 удаагийн сургалтыг 20 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд удирдан явуулж, давхардсан тоогоор нийт 1126 эмч, сувилагч, бусад ажилчдыг хамруулаад байна.
Тус сургалтыг эмнэлгийн нийт тасаг, албадын эрхлэгч, дарга, менежер, ахлах сувилагч нар болон эмнэлгийн захиргааны нийт ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага”, “Өөрийгөө удирдахуй”, “Өөртөө итгэлтэйгээр хэрхэн өөрийгөө илэрхийлэх бэ”, “Ёс зүйн үнэлэмж”, “Инээмсэглэл халдварладаг”, “Хандлагын ид шид”, “Инээмсэглэлээр өдрийг гэрэлтүүлнэ”, “Үл хамаарах инээмсэглэлээс..” зэрэг олон арван сэдвүүдээр долоо хоног бүрийн Даваа гарагт захиргааны ажилчдад, Мягмар гарагийн эмч нарын нэгдсэн ярианд тасаг, албадын эрхлэгч, дарга нар, 14 хоногт тутмын Лхагва гарагт дэмжин туслах үйлчилгээний албадын ажилчдад, Пүрэв гарагт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт мэдээллийн цагуудад хуваарийн дагуу тогтмол явуулан ажиллаж байна.