Халдварт өвчнийг бууруулах чиглэлээр уулзалт, сургалт боллоо

2019 оны 5 сарын 01

Arslan.mn

2019 он гарснаас хойш олныг хамарсан гэдэсний халдварын 100-гаас дээш хүнийг хамарсан томоохон хэмжээний гурван удаагийн дэгдэлт гарснаас 2 нь Ерөнхий боловсролын сургуульд бүртгэгдсэн байдаг. Үүнтэй холбогдуулан халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор ЕБС-ийн захирал, удирдах ажилтнуудад зориулсан уулзалт, сургалтыг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Хоолны хордлогот халдвар нь хүн амын дундах хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг хангалтгүй байдал, мөн байгууллагын дотоод хяналт сул байх, хоол үйлдвэрлэл болон хүнсний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанаас үүдэн бүх насны иргэд нэгэн зэрэг өртөх эрсдэлтэй, ихэвчлэн дэгдэлт хэлбэрээр бүртгэгддэгээрээ онцлогтой юм.

Улсын хэмжээнд 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 27 төрлийн 42.074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 10.000 хүн амд 132.4 ногдож байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10.000 хүн амд ногдох өвчлөл 12.5-аар буурсан байгаа боловч 10.000 хүн амд ногдох өвчлөлөөр нь тооцвол Улаанбаатар хотод /164.4/ буюу улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цусан суулга /2239/, бактерийн гаралтай бусад хоолны хордлого /421/, халдварын гаралтай гастроэнтерит ба суулга /87/ тохиолдлоор тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

Энэ нь дан ганц эрүүл мэндийн байгууллага бус хүүхдийн байгууллага, эцэг эхчүүдийн оролцоо, мэдлэгийг дээшлүүлж хамтран ажиллах шаардлагатайг харуулж байна.

Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтран 113 ЕБС-ийн захирал, удирдах ажилтнуудад:

  • Зонхилон тохиолдох гэдэсний халдварт өвчний өнөөгийн байдал, авах арга хэмжээ
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлд тавих дотоод хяналт
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлт гарсан тохиолдолд салбар хооронд мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад Ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэх чиг үүрэг,
  • Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хууль эрх зүйн орчин зэрэг сэдвээр  мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602903
0 эможи

keyboard_arrow_up