“Зохистой хөдөлмөр- Нийгмийн түншлэл” Хөвсгөл аймгийн ЭМ-ийн салбарын ажилтны анхдугаар зөвлөгөөн боллоо
“Зохистой хөдөлмөр- нийгмийн түншлэл” Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтны анхдугаар зөвлөгөөн энэ сарын 26-ны өдөр Мөрөн хотноо боллоо. Уг зөвлөгөөнийг аймгийн ЭМГ, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын ажилтны ҮЭ-ийн нэгдсэн хороо , Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хороо зохион байгууллаа. Урилгаар Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны төлөөлөлүүд , Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сумын эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлэг, ЗӨСТ, сургууль цэцэрлэг, эм хангамжийн байгууллагуудын 170 эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Ө.Уранчимэг , ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Р. Оюунханд , МЭМАҮЭХолбооны дарга Б.Мягмар, Аймгийн ҮЭ-ийн холбооны Ц.Ганболд нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
“Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хамтын үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага” , “Нэгдсэн эмнэлгийн захиргаа ҮЭ-ийн хорооны хамтын гэрээний хэрэгжилт”, “Эрүүл мэндийн салбар дахь хөдөлмөр, нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлага”, “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгаа, цаашдын чиглэл”, “МЭМАҮЭ-ийн холбооны бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилт ба зохистой хөдөлмөр” илтгэлүүдийг тавьлаа. ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Р. Оюунханд , МЭМАҮЭХолбооны дарга Б.Мягмар нар эмч, ажиллагсдын асуултанд хариуллаа. 4 чиглэлээр салбар хуралдааныг зохион байгуулж, зөвлөгөөнөөс гарах баримт бичгийг хэлэлцэж, баримт бичгийг боловсруулан зохих газруудад хүргүүлэхээр боллоо. ЭМЯ, МЭМАҮЭХолбоо, Аймгийн ИТХ-ын шагналуудаар амжилт гарган ажиллаж байгаа эмч, ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)