2-12 насныханд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх хувийн шүдний эмнэлгүүдийг сонгон шалгаруулна

2019 оны 3 сарын 20

Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад зориулж 50 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. 

Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар, хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний үрэвсэлт өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийг суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэх дам шалтгаан болж байна.

Манай улсад 2007-2011 онд хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 96.2 хувь, шүд цоорох өвчний эрчим 6-8 шүд болж өссөн байна. Улсын дунджаар шүд цоорох өвчний тархалт 71,4 хувь, шүд цоорох өвчний эрчим 4,33 шүд, эмчилгээний хэрэгцээ 94,3 хувь байна.

Иймд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулах зорилго тавьжээ.

2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх хувийн эмнэлгийг сонгох ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулалтад оролцох боломжтой хэмээн Эрүүл мэндийн даатгалын газраас мэдээлэв.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулж хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, аймгийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг шүдний эмнэлгүүд нь тухайн аймгийнхаа Эрүүл мэндийн даатгалын тасагт баримт бичгийг бүрдүүлэн 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагаас өмнө ирүүлэх юм байна. Сонгон шалгаруулалтад оролцох шүдний эмнэлгүүд ямар материал бүрдүүлэхийг ЭНД дарж танилцах боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
5
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
3
angry an post
2
601323
22 эможи

irgen
2019-04-29 14:25
huuhdiin shudnii asuudal etseg ehiin uureg. 12 -s deesh nashiihand eeriin n archilgaa medne. Yamarch daatgal hereggui.
tsoogii
2019-03-23 09:46
Sain bnuu ene udriin mend ene ajilaa heregjuuleh yum bol hurdhan heregjuulvel yasan yum be neg l goe goe yum yariad l bh yum heregjij bg yum yu ch alag da ulsiin emnelgiih ni tavij bg lombo ni hurtel hulih tsoorolt ni ggui bn geed lombo tavisan chi nogootoh ni dooshoogoo idchihsen bh yum da ulsiin nertee emnelguud ni neg iimerhuul bh yum daa huviin emnelgee bas olon bailgah estoi yum shig sanagdah yum tegehgui bol olon huuhed ochino oocher ni diildehgui bh vii de
Enhtuya
2019-03-22 18:23
60000 tugrug neg hvnd tusvulsun gesen huviin emlegt bol 1 shud yanzluulah l mungu shvv dee
tuugii
2019-03-21 18:53
ene n yg hezeenees heregjij ehleh ym boloo. hvvhdiinhee shvdiig emchlvvleh ymsan
Saraa
2019-03-21 14:44
Shud eruul bol bie eruul bna . Huuhdiig bagaas ni shudnii emchiin hyanaltand une tulburgui uzeed bval davgar uvchnuur uvduhgui gedgiig eruul mendiin yam maedmeer yum . Huuhdiin shud emchluulehed urtug undur bas huuhdiin shudnii rmch hovor bdag
Zolzaya
2019-03-21 12:42
Xaana ochij vilchvvlex we
зочин
2019-03-20 22:38
Улсын эмнэлэг 2 настай хүүхдийн шүдийг 2 удаа үзээд 3 дахь удаад нь мөнгөтэй эмчилж байна
Zochin
2019-03-20 20:58
Ehnii hvvhed maani 14 hvrchihlee odoo hedii hugatsaa hvleeh ym boldoo. Dvv nariig ni vzvvlchih ymsan.
Зочин
2019-03-20 19:37
Энэ хөтөлбөрийг хэрэгжилтийг хүлээсээр хүүхэд маань 12 нас хүрэх юм бн .нийслэлийн ЭНШТ ийн дугаарыг авч амжихгүй юм хувийн эмнэлгийн төлбөр их .Хувийн эмнэлгийг сонгохдоо эмнэлэгийн тоног төхөөрөмж,эмчийн ур чадвар мэргэшил.орчин байр зэргийг харгалзан хэрэгтэй.танил талаараа тендер. Тийм юмыг авдаг шүү байрны 1 давхарт 2 өрөөтэй 1 эмчтэй 1 ажилтантай эмнэлэг зөндөө бий шүү
Зочин
2019-03-20 18:20
ih udaan bn on gard gsn huleesr l...
enhee
2019-03-20 18:13
huleeseer baigaad manai huuhed 13 nas hurtsen ta hed mini odoo heden jil huleebhdaa bi lav 4 jil ulger sonsoson bhaa
Haliunaa
2019-03-20 17:54
Yr ni bvh hvn l daatgalaara huwiin shvdnii emlegt vilchlvvlmeer bna shde
zochin
2019-03-20 17:26
Hezeenees heregjij ehleh gej bgaa yum be
keyboard_arrow_up