ФОТО: Нойрны ямар нэг эмгэг шинж илэрвэл НОЙРНЫ ТӨВИЙГ зориорой

2019 оны 3 сарын 15

Arslan.mn

"Нойр нь эрүүл амьдрахын үндэс суурь. Нойрны эмгэгээс болж даралт ихсэх, зүрхэнд шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах зэрэг хүндрэлүүдийг дагуулж байдаг" хэмээн 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Л.Баттөр: 

Нойрны төв нь тус эмнэлэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд "Дэлхийн нойрны өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна.  

Уг төв Монголд анх удаа нээгдэж буйгаараа онцлогтой. Нойрны төвийн хувьд нойрны олон үйлдэлт бичлэгийн хоёр багаж, эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээний гурван багажтай.  Нойрны олон үйлдэлт бичлэгийн багажаар хүнийг унтаж байх бүтэн шөнийн туршид тархины цахилгаан бичлэг, нүдний алимны хөдөлгөөн, хамрын болон цээж, хэвлийн амьсгалын хэмжээ, цусан дах хүчилтөрөгчийг хэмжих зэрэг олон үзүүлэлтийг видео камерийн хамт хянаж, эмгэгийг тодорхойлох боломжтой.

Arslan.mnНойрны төв нь өнөөдрийг хүртэлх хугацаанд 37 иргэнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нойрны ямар нэг эмгэг шинж илэрч буй иргэд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлүүлэн үйлчлүүлэх боломжтой бөгөөд байршлын хувьд Төрийн ордны баруун талд буюу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт байрлаж байна. 

Arslan.mn

Нойрны эмгэг шинжүүд: 
  • Хурхирах
  • Унтаж чадахгүй хөрвөөх
  • Өдрийн турш нойрмоглох
  • Өглөөд толгой өвдөж сэрэх
  • Хөл үргэлж өвдөн, татганах

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601170
3 эможи

Зочин
2023-11-14 10:38
Sain bna u emnelegt uzuuleheer handahad umar dugaart zalgaj medeelel avah be
keyboard_arrow_up