Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгийн 13 настай сурагчаас илэрчээ!

2019 оны 3 сарын 13

Эрүүл Мэндийн Яамнаас Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар гуравдугаар сарын 7-ны өдөр мэдээлэл хийж байсан.

Тухайн тохиолдол нь 39 настай, энэтхэг иргэн бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн ажилтан гэдгийг мэдээлж байв.

Харин Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ.

Тус аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү улаанбурханаар өвчилсөн нь 2019 оны гуравдугаар сарын 9-ний өдөр лабораторийн шинжилгээгээр батлагдсан болохыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ. ХӨСҮТ-ийн баг тус аймагт ажиллаад ирсэн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй халдварт өвчнүүдийн нэг юм. Монгол Улс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон хэмээн 2014 онд батламж авсан хэдий ч 2015-2016 онд буюу 2 жилийн хугацаанд тус өвчин дахин дэгдсэн нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн иx тархалттай дэгдэлт болсон юм.

Улаанбурхан өвчний эсрэг Хүн амын дархлал тогтоц 95 хувиас доош байгаа нөхцөлд тус өвчнин вирус хүн амын дунд дамжин тархах эрсдэл бий гэж үздэг.

Үндэсннй хэмжээнд 2016 онд хийгдсэн Улаанбурхан улаануудын дархлал тогтцын ийлдэс судалгааны үр дүн Монгол Улсын 8-17, 31-35 насны иргэдийн улаанбурхан өвчний эсрэг дархлаа 90 хувь байгааг тогтоосон.

Монгол Улсад 2016 оноос хойш Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч тус өвчний дэгдэлт дэлхий даяар дахин сэргэж байгаатай холбоотойгоор дэгдэлт гарсан улс орнуудаас өвчний үүсгэгч дамжин орж ирэх эрсдэл өндер байгаа юм. Уг өвчний халдвар маш хурдан тархацтай тул гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн вирус нь дархлаагүй хүмүүст халдварлах эрсдэлтэй.

 

 

Эх сурвалж: ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601066
0 эможи

keyboard_arrow_up