ТАНИЛЦ: 2019 онд даатгуулагчдад олгох ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ-ийн жагсаалт

2019 оны 3 сарын 16

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33.9 тэрбум төгрөг төсөвлөж, улсын хэмжээнд гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байна.  

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны  нэгдүгээр сарын 15-наас мөрдөж буй юм.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагч иргэдийн хамгийн түгээмэл худалдан авдаг эмийг эрүүл мэндийн даатгалын цахим жорын системд үндэслэн судалгаа хийснээр  жагсаалтыг шинэчиллээ.

Судалгаанаас үзэхэд эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 56.7 хувийг 50 буюу түүнээс дээш насныхан эзэлж, зонхилон тохиолдох өвчлөл болох зүрх судас, хоол боловсруулах замын, чихрийн шижин, тархи толгойн болон элэг цөсний эмийг хамгийн их хэрэглэж байсантай холбогдуулан 60 гаруй нэрийн эмийн хөнгөлөлтийн хувийг нэмж 50 гаруй эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан.

Шинэчилсэн жагсаалтаар эмийн бүртгэлтэй холбоотой шалтгаанаар өмнөх жагсаалтаас хасагдсан өргөн хэрэглээний жортой нөхцөлөөр олгогддог  17 нэрийн эмийг нэмж,  цаашид зах зээлд нийлүүлэгдэхгүй буюу олгох нөхцөл нь өөрчлөгдсөн 29 эмийг жагсаалтаас хассан байна. Жагсаалтыг ЭНД-ээс үзнэ үү. 

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
601031
9 эможи

Sodontsetseg
2019-09-06 13:03
Hediid emiin hongolot n ih olgogddog ve
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
2019-09-04 21:49
Ципроденк, ципринол, ципрофлоксацин, урсофалк, урсомон, кавинтон, энап, брэйн акт, пирацетам, лориста, синафлан гээд мааш олон өдөр болгон хэрэглэдэг эмнүүд маань арай дэндүү нэмэгдчихжээ одоо яанааа..эмээ ууж чадахгүй болчихлоо ЭМЯ ныхаан, төр засгийнхаан нэмсэн тоонуудаа буулгаачээ..амьд явахад хэцүү амаргүй ба даа..эргэж хараачээ.
Групптэй иргэн
2019-09-04 21:34
Арай юмаа.зарим нь нэмэгдсэн ба шүүдээ..Тэнэг хүн хуурч бгаа юмшиг арайчдээ..Хуучин байснаар нь болгоочээээээээээээээээээээ,...!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Амьдрах арга алгааааа..бүр дордуулсан ба шдээ
Иргэн
2019-08-11 23:44
Хөнгөлттэй эмийн жагсаалтанд оронгуут эмний үнэ нэмэгдчих юм.дюфастон л гэхэд дунджаар 45000 байсан одоо дээд хязгаар 61000 хөнгөлөлт 15500 гэхээр хуучин үнэндээ л байна.гэтэл энэ эм оросын аптект 500 рубль хавьцаа байдаг.
Ахмад СХД
2019-07-04 15:44
Нэг их шальтай буугаагүй л байна шүү дээ ,та минь сүртэй юмаа юм хийсэн дүр зүүлэх гэж ядах юм ,, ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ КИНОНЫ ЕЭВЭН -шиг л юм болох юм даа зайлуул .
keyboard_arrow_up