ЭМЯ-аас Японы Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүүлж буй төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн хурал боллоо

2019 оны 3 сарын 11

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА) хамтран "Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2015 оны тавдугаар сараас таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн дөрөвдүгээр хурал 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Эрүүл мэндийн яаманд боллоо.

Төслийн Хамтарсан зохицуулах зөвлөл өмнө нь 2016 оны 3 дугаар сар, 2017 оны дөрөвдүгээр сар, 2018 оны 12 дугаар сард тус тус хуралдаж, төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаа сайжруулах талаар тогтмол санал солилцож, үйл ажиллагаандаа тусган ажилласан бөгөөд энэ удаагийн хурлаар Япон Улсаас 2019 оны хоёрдугаар сарын 27-оос гуравдугаар сарын 7-ны өдрүүдэд ирж ажилласан Судалгаа, үнэлгээний багийн ахлагч Ашида Тацүя төслийн үйл ажиллагааны гүйцэтггэл болон үр дүнгийн үнэлгээ, төсөл хэрэгжиж дуусах хүртэлх үйл ажилллагааны талаарх зөвлөмж, цаашид төсөл хэрэгжиж дууссаны дараа ЖАЙКА-аас үзүүлэх дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.



Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал, Хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга Б.Бямбадоржийн зүгээс ЖАЙКА болон төслийн нэгжийн хамт олонд талархлаа илэрхийлж, төслийн хугацаанд олон үйл ажиллагааг хамтдаа амжилттай хэрэгжүүлсэнийг дурдлаа. Тухайлбал:

  • “Эмнэл зүйн сургагч багшийн сургалт”-ыг монгол эмч нар маань бие даан явуулдаг болж, улсын хэмжээнд төгсөлтийн дараах сургалтыг албан ёсоор удирдах эрхтэй 500 гаруй эмнэл зүйн сургагч багш бэлтгэсэн.
  • “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг дэлхийн жишигт нийцсэн аргачлалаар боловсруулж, орон нутагт үндсэн мэргэшлийн сургалтыг анх удаа хэрэгжүүлж эхэлсэн.
  • Сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх үнэлгээний хуудсыг хамтран боловсруулж, төгсөлтийн дараах сургалт эрхэлж буй эмнэлгүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Япон Улсад богино хугацааны эмнэл зүйн ажиглах сургалтад суралцуулж эхэлсэн.
  • Яаралтай тусламжийн сургалтын багц боловсруулж, яаралтай тусламжийн сургалтуудыг монгол эмч нар бие даан амжилттай явуулдаг болсон зэргийг дурдаад Япон Улсаас ирж ажилласан Судалгаа, үнэлгээний багийн тайлан, зөвлөмжид тулгуурлан цаашдын хамтын ажиллагааг улам сайжруулахаа илэрхийллээ.


Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлаар 1) нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийг загвар байгууллага болгож нэмэх, техникийн туслалцаа үзүүлж “Ерөнхий мэргэшил судлал” сургалтын удирдлага, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх 2) Сувилахуйн чиглэлээр хамтран ажиллах 3) Сургалт эрхлэх байгууллагын хяналтын үнэлгээний тогтолцоог сайжруулах, үнэлээч бэлтгэх 4) Монгол-Японы сургалтын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар зөвшилцлөө.

Хурлаас гарсан зөвшилцлийн хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал, Хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга Б.Бямбадорж болон ЖАЙКА байгууллагын Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар Төслийн загвар төлөвлөгөөний 4 дүгээр хувилбарыг баталж, гарын үсэг зурлаа.

Хамтарсан зохицуулах зөвлөлийн дөрөвдүгээр хуралд дараах албан тушаалтнууд оролцсон болно.
Монгол талаас:

  • Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал, Хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга Б.Бямбадорж
  • Хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг
  • Хамтарсан зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Баярмаа
  • Хамтарсан зохицуулах зөвлөлийн гишүүн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа
  • Хамтарсан зохицуулах зөвлөлийн гишүүн, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Эрдэнэтуяа
  • Хамтарсан зохицуулах зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Д.Ганцэцэг
  • Хамтарсан зохицуулах зөвлөлийн гишүүн, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга О.Батгэрэл
  • Хамтарсан зохицуулах зөвлөлийн гишүүн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх
  • Хамтарсан зохицуулах зөвлөлийн гишүүн, Хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Б.Баясгалантай
  • Хамтарсан зохицуулах зөвлөлийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул
  • Япон талаас:
  • Хамтарсан зохицуулах зөвлөлийн гишүүн, ЖАЙКА байгууллагын Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико
  • Хамтарсан зохицуулах зөвлөлийн гишүүн, “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки
  • Хамтарсан зохицуулах зөвлөлийн гишүүн, “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах” төслийн зохицуулагч Нозаки Тамоцү
  • ЖАЙКА байгууллагын Монгол дах Төлөөлөгчийн газрын эрүүл мэндийн салбар хариуцсан суурин төлөөлөгч Сакамото Ёшимаса
  • Японы Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Мацүхаши Томоюки
  • Үнэлгээний багийн ахлагч, ЖАЙКА-ийн Токио дах Төв оффисын Хүний хөгжлийн алба Эрүүл мэндийн дөрөвдүгээр багийн ахлагч Ашида Тацүя
  • Үнэлгээний багийн гишүүн, ЖАЙКА-ийн Токио дах Төв оффисын Хүний хөгжлийн алба Эрүүл мэндийн дөрөвдүгээр багийн үнэлгээ төлөвлөлт хариуцсан ажилтан Иноүэ Юмико
  • Үнэлгээний багийн гишүүн, Токио дах Олон улсын анагаах ухаан, эрүүл мэндийн судалгааны төвийн Төгсөлтийн дараах сургалт, менежмент хариуцсан ажилтан Миёши Чиаки
  • Үнэлгээний багийн гишүүн, Токио дах Олон улсын анагаах ухаан, эрүүл мэндийн судалгааны төвийн Сувилахуйн сургалт, менежмент хариуцсан ажилтан Хашимото Чиёко
Эх сурвалж: dnn.mn  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600992
0 эможи

keyboard_arrow_up