ФОТО: УГТЭ-ийн эмч нар хөдөлгөөн засал, сувилахуйн тусламж үзүүллээ

2019 оны 3 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог нийт зургаан сургууль байдгийн нэг нь 55-р сургууль юм. Баянзүрх дүүрэгт байрлах энэхүү тусгай хэрэгцээт 55-р сургуульд өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, сувилагчид сайн дураараа хөдөлгөөн засал, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүллээ.

Arslan.mn

Тус сургуульд суралцаж буй оюуны хөгжлийн бэрхшээлтэй, дауны хам шинж, аутизмтай гээд нийт 500 орчим сурагчийг 94 багш сурган хүмүүжүүлдэг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах, багш сурагчдыг хөгжүүлэх тал дээр хэд хэдэн ажил гүйцэтгэснийг тус сургуулийнхан онцолж байлаа.

Arslan.mn

 Улсын гуравдугаар төв эмнэлгийн Бөөр, дотор шүүрлийн тасгийн Ахлах сувилагч Л.Эрдэнэцэцэг 

"Улсын гуравдугаар төв эмнэлгийн Бөөр, дотор шүүрэл, сэргээн засах болон уламжлалт эмчилгээний тасгийн сувилахуйн баг хамт олон энэхүү тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Бид Эрүүл мэндийн сайд болон Улсын гуравдугаар эмнэлгийн даргын гаргасан тушаалын хэрэгжилтийн хүрээнд ийнхүү ханган ажиллаж байгаа юм. Өнөөдрийн үйл ажиллагаагаар тус сургуулийн сурагчдад томуу, томуу төст өвчин, улаанбурхан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, гараа хэрхэн зөв угааж цэвэрлэх болон багш, ажилчид, саажилттай хүүхдүүдэд уламжлалт болон сэргээн засах эмчилгээний хөдөлгөөн засалч нар хөдөлгөөн заслын сургалтыг явуулж байна. Ингэснээр багш ажилчид шинэ хөдөлгөөн засал сурч, сурагчдад цаашид үргэлжлүүлэн заах боломжтой болдог" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийн:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600847
0 эможи

keyboard_arrow_up