2018 онд Монголд 6073 хүн хавдраар оношлуулж, 4412 хүн хорт хавдрын улмаас нас баржээ

2019 оны 3 сарын 04

Arslan.mn

УИХ-ын эмэгтэй гишүүд "Хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Асуулгын хариуг Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн байна. 

Асуулгын хариу:

Монгол Улсад 2018 оны байдлаар 6073 хүн хавдраар шинээр оношлуулж, 4412 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Нийт хорт хавдраар өвчлөгсдийн 77 хувь нь хожуу шатандаа оношлогдож, аймаг, дүүрэг, нарийн мэргэжлийн эмнэлэгт 19 мянга гаруй хүн хорт хавдрын хяналтад байна. Зонхилон тохиолдож буй хорт хавдрын: 
1. Элэгний хорт хавдар- 36.1 хувь
2. Ходоодны хорт хавдар- 14.8 хувь
3. Уушгины хорт хавдар- 8.5 хувь
4.  Улаан хоолойн хорт хавдар- 6.4 хувь
5. Умайн хүзүүний хорт хавдар 6.1 хувийг эзэлж байна. 

Хорт хавдрын өвчлөл, нас баралт нийгмийн хөгжил, хүний амьдралын хэв маяг, орчны бохирдол зэрэг хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдэх хандлагатай. Иймд улс орон бүр үндэсний түвшинд бодит байдлаа үнэлж, хүн хүч эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилан, хавдрыг эрт илрүүлэх, шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр олгох, орчин үеийн эмчилгээ, оношлогоог өргөжүүлж чадвал хөрөнгө нөөц хязгаарлагдмал оронд ч илүү үр дүнд хүрч болно гэж ДЭМБ-аас томъёолжээ. 

Засгийн газраас хавдрыг эрт илрүүлэх зорилгоор хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нийцүүлэн эрт илрүүлэг үзлэгийн багцыг баталжээ. Энэхүү багцын хүрээнд 30 наснаас эхлэн нас, хүйсийн онцлогоос хамаарч, элэг, бүдүүн шулуун гэдэс, ходоод, хөх, умайн хүзүү, түрүү булчирхайн хавдрын эрт илрүүлэгт Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр үнэ төлбөргүй хамрагдах боломж бүрдсэн. Энэ үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойших хоёр сарын хугацаанд 52 мянга гаруй иргэн үзлэг, шинжилгээнд хамрагджээ. 

Үзлэгт хамрагдсан иргэдээс 35.1 мянга буюу 67 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 46-64 насны эмэгтэйчүүд хамрагдалт хамгийн өндөр буюу 29 хувьтай байсан тухай асуулгын хариуд дурджээ. 

Ерөнхий сайдын илгээсэн асуулгын хариуг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дарна уу. 

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
600818
3 эможи

ЗАША ӨВС ТӨВ
2019-04-21 12:40
SOS! Химийн бодисын хүнд металл, хортой нэгдлийг өөртөө маш ихээр агуулж байдаг хуванцар саванд өдөр тутмын ахуйн хэрэглээний ундны ус, сүү, цагаан идээ зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ сүүлийн гучаад жилийн турш хадгалж байгаагаас шалтгаалж химийн хорт бодист ихээр бохирдож шимт чанараа алдаж хоруу чанартай болон хувирсан хоол хүнсийг идэж хэрэглэж ирсэн нь монголчуудын дунд хорт хавдар өвчин газар авсаны гол хүчин зүйл, бодит шалтгаан юм. Энэ тухай ЭМЯ-нд олон удаа хандсан боловч энэ асуудалд анхаарч ач холбогдол өгөхгүй байсаар байгаа нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх төрийн бодлого ихээхэн завхарч гажуудсаны нэг нотолгоо юм. Өнөөдөр хар тугалга, хорт хавдар үүсгэдэг А зэрэглэлийн формальдегид зэрэг маш олон төрлийн химийн бодис бүхий 4,5 сая орчим хуванцар сав монгол хүнийг өдөр шөнөгүй, өвөл зунгүй, хот хөдөө ялгалгүй хордуулсаар хүн амын дундах хорт хавдрын өвчлөл үндэстний хэмжээний гамшгийн түвшинд хүрч, нийгмийн эрүүл мэндэд заналхийлж, улс орны үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлсээр бна. Дээрх 30-аад жилийн хугацаанд ард иргэдийн хортой хуванцрын ахуйн хэрэглээ ойролцоогоор 90,0 дахин нэмэгдсэн байхад хүн амын дундах хавдрын өвчлөлийн стандартчилсан түвшин/ӨСТ/ 61,6 хувь нэмэгдсэн байдаг нь эдгээр үзүүлэлтүүд хоорондоо шууд хамааралтай, салшгүй холбоотой болох нь харагддаг. Бодит амьдрал дээр бүр ч илүү тодорхой харагддаг юм. Хортой хуванцрын ахуйн хэт хавтгайрсан хэрэглээний хүн амын эрүүл мэндийн нөлөөллийг судлан тогтоож өөвчлөлөөс урьдчилан сэргийлэх бодлогод шинэчлэлт хийх нь нэн тулгамдсан асуудлын нэг юм.
keyboard_arrow_up