Эх, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох вэб сайт шинээр нээгдлээ
2019 оны 3 сарын 04
“Найрамдал” ротари клубын санаачилгаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын дэмжлэгтэйгээр жирэмсэн, төрсөн эхчүүд, хүүхэд өсвөр насныхан болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан www.mhelp.edu.mn вэб сайт шинээр нээгджээ.
Уг сайтад жирэмсний үеийн сэтгэл зүйн онцлог, төрсний дараах сэтгэл гутрал, хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлуудын тухай мэдээллийг оруулж, анхан шатны зөвлөгөө болон шаардлагатай үед хандах 21 аймаг, 9 дүүргийн эмнэлгийн мэдээллийн багтаасан байна.
Мэдээллийг ерөнхийд нь тоймловол:
1. ЭХЧҮҮДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭНД:
- Жирэмсний үеийн сэтгэлзүйн онцлог
- Төрсний дараах сэтгэлзүйн хямрал
- Төрсний дараах сэтгэл гутрал
- Төрсний дараах солио
- Төрсний дараах сэтгэл гутралыг илрүүлэх Эдинбургийн сорил /жирэмсэн болон төрсөн эхчүүд өөрийгөө үнэлэх боломжтой/
- Жирэмсэн үеийн иогийн видео бичлэгийг “Нара Иога” сургалтын төвтэй хамтран бүтээсэн аж.
2. ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫХНЫ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭНД:
- Эрүүл сэтгэц гэж юу вэ?
- Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэж юу вэ?
- Аутизм гэж юу вэ?
- Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх эмгэг гэж юу вэ?
- Өсвөр насны мансууруулах бодисын хэрэглээ гэж юу вэ?
- Архи, тамхины хор хөнөөл гэж юу вэ?
- Цахим донтолт гэж юу вэ?
- Төрх үйлийн эмгэг гэж юу вэ?
- Булчин татваганах эмгэг /тик/ гэж юу вэ?
- Оюуны хомсдол гэж юу вэ?
- Хүүхэд, өсвөр насанд тохиолдох сэтгэл гутрал гэж юу вэ?
- Шээс задгайрах эмгэг гэж юу зэрэг эцэг, эхчүүдэд нэн шаардлагатай сэдвүүдээр зөвлөгөө, мэдээлэл оруулжээ.
Эх сурвалж: СЭМҮТ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600794
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс