Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн “СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ“-тэй боллоо

2019 оны 3 сарын 01

 

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэргэдээ иж бүрэн тоноглогдсон, цахим системд холбогдсон орчин үеийн бичил “Сургалт судалгааны төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар, МҮЭХ-ний ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ЭМЯ-ний санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа бусад албаныхан оролцсон юм.

Энэхүү “Сургалт судалгааны төв нь” нь эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа, бүтээмжийн чиглэлээр сургалт, чанарын судалгаа хийх төдийгүй ёс зүйн болон хөдөлмөрийн харилцааны сургагч багш нарыг бэлтгэх ажээ.

Arslan.mnМөн тус төвд хөдөлмөрийн харилцааны чиглэлээс гадна Англи, Солонгос хэлний сургалт болон хамтын ажиллагааны хүрээнд бүх шатны ҮЭ-үүдтэй харилцан туршлага солилцож хамтран ажиллах бөгөөд цаашид 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын телемидицен сүлжээнд холбогдож, эрүүл мэндийн салбарынханд алсын зайн онлайн сургалт, хурал, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байгаа аж.

МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар: 

Arslan.mn

Өнөөдөр МЭМАҮЭХ үйл ажиллагаагаа өргөжүүлж, сургалт судалгааны төвтэй боллоо. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудад маш том хөрөнгө оруулалт болох юм. Энэ жил хөдөлмөрийн норматив “Үйлийн судалгааны чиглэлүүдийн ажил хийхээр төлөвлөгдсөн бөгөөд сургагч 20 багшийг бэлдэнэ. Ёс зүйн сургагч багш болон хөдөлмөрийн харилцааны үйлдвэрчний эвлэлийн багш арга зүйч нарыг бэлтгэхээр бэлтгэл ажлаа хангасан байна. Энэ үйл ажиллагаанд ЭМЯ, ГССҮТ болон Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Тус төвөө тохижуулахад засварын үйлчилгээ бүх үйл ажиллагаанд нь нийтдээ нийтдээ 15 сая төгрөг зарцуулагдсан.

Arslan.mn

Тус төвийн анхны сургалтыг АШУҮИС-ийн Харилцааны  ур чадварын тэнхимийн багш, доктор профиссор С.Наранчимэг багшаар “Үйл чанар-ийн судалгааны 2 дахь шатны сургалтаар эхэллээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600729
0 эможи

keyboard_arrow_up