ГССҮТ-ийн эмч нар сээр-бүсэлхийн түвшингийн хугарлуудад шинэ аргаар хадаж, бэхлэх шинэ хагалгаа нэвтрүүлэв
2019 оны 2 сарын 27
ГССҮТ-ийн ХННГС тасгийн хамт олон Сээр-Бүсэлхийн түвшингийн хугарлуудад хагас далд аргаар хөнөөл багатай хугарлыг хадаж бэхлэх мэс заслын арга шинээр нэвтрүүллээ.
Хөнөөл багатай мэс заслыг гадаадад өндөр үнэтэй имплантаар хийдэг бол бидний боловсруулсан энэхүү арга хямд өртөг бүхий мэс заслын арга юм.
Тухайн мэс залын хувьд:
- Шарх бага үүснэ
- Мэс заслын хугацаа богино
- Мэс залын үеийн цус алдалт бага
- Ор хоног бага
- Мэс заслын дараах өвдөлт зовиур бага
- Мэс заслын дараах нөхөн сэргэх процесс хурдан
- Өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан учир амьдралын чанарт өндөр үр дүнтэйгээр нөлөөлнө.
Эх сурвалж: ГССҮТ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600637
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс