ХСҮТ, II эмнэлэг санхүүгийн хувьд бие даана

2019 оны 2 сарын 22

Эрүүл мэндийн байгууллага тэр дундаа зарим эмнэлгийн бие даасан байдлыг хангаж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахаар болжээ. Энэ хүрээнд улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг санхүүгийн хувьд бие даалгана. 

Холбоотой Зураг

Ингэхдээ үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнгээр нь тооцож санхүүжүүлэх аж. Үүний үр дүнд эмнэлэг менежментээ өөрсдөө бие даан хэрэгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, зардлын ашиг сайжирч өрсөлдөх чадвартай болно гэж Эрүүл мэндийн яам үзжээ.

Түүнчлэн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах аж. Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний багцын нэр төрлийг нэмэгдүүлж, шаардагдах эх үүсвэрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм. Ингэснээр анхан шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, даатгуулагч эрүүл мэндийн даатгалын үр шимийг суманд хүртэх боломж бүрдэх ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600486
0 эможи

keyboard_arrow_up