ҮСХ: Монгол улсад 2019 оны нэгдүгээр сард 6001 шинэ хүн мэндэлжээ
Улсын хэмжээнд 2019 оны 1 дүгээр сард 5956 эх амаржиж, 6001 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 277 (4.4%)-гоор, амьд төрсөн хүүхэд 270 (4.3%)-аар буурсан байна.
Амьд төрөлт, сараар
Нялхсын эндэгдэл 2019 оны 1 дүгээр сард 112 болж, өмнөх оны мөн үеэс 16 (16.7%)-гаар, 5 хүртэлх
насны хүүхдийн эндэгдэл 139 болж, 26 (23.0%)-гаар тус тус өссөн байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 1 дүгээр сард 19 болж, өмнөх оны мөн үеэс
4 хүүхдээр, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23 болж, 5 хүүхдээр тус тус өссөн байна.
Эхийн эндэгдэл 2019 оны 1 дүгээр сард 3 болж, өмнөх оны мөн үеэс 2 (3 дахин)-оор нэмэгдсэн
байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны 1 дүгээр сард 50 болж, өмнөх
оны мөн үеэс 34-өөр нэмэгджээ.