Cар шинийн баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн хуваарь
Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Энэхүү тушаалд заасны дагуу баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь, утасны жагсаалтыг хүргэж байна.
Энэ сарын 4-нөөс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Тухайлбал гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчлэх юм.
Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгож, зохион байгуулалтыг хийж байгаа аж.
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь
№ |
Байгууллагын нэр |
Утасны дугаар | Цагийн хуваарь /2019 оны 2 дугаар сарын 5-10-ны өдрийг хүртэл/ |
1 | Нийслэлийн Эрүүл мэндийн газар | 11-320981 | 24 цаг |
2 | Дүүргийн эрүүл мэндийн төвийн /гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет/ | - | 10-16 цагийн хооронд |
3 | Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд /хэвтэн эмчлүүлэх/ | СХНЭ - 11-631108 | 24 цаг |
ХУЭМТ- 98008082 | |||
ХУНЭ -11-379258 | |||
БЗНЭ -11-454004 | |||
СБНЭ - 11-350790 | |||
БГЭМТ -11-362539 | |||
ЧДЭМТ- 11-314587 | |||
4 | Нийслэлийн шүд эрүү нүүрний төв | 11-325731 | 10-16 цагийн хооронд |
5 | Нийслэлийн түргэн тусламжийн төв /Хүүхэд, насанд хүрэгчид/ | 103, 70110103 | 24 цаг |
6 | Өрхийн эрүүл мэндийн төв | /утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ | 10-16 цагийн хооронд |
Жич: Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.
Доорхи зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэндээ эрсдлээс хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.
- Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
- Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх
- Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойг зайлах
- Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх
- Гар ариутгагч, нойтон сальфетка тавих
- Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх
- Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх
- Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах
- Хоол хүнсээ тохируулж хэрэглэх
- Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх
- Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх
- Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах
- Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах
- Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх
- Ууцыг халуун газар хадгалахгүй байх
- Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
- Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах
- Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх
- Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах
- Хамгаалалтын бүс хэрэглэх
- Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх зэрэг болно.