0-1 насны хүүхдүүдийн өвчлөл их байна

2019 оны 1 сарын 30

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, амбулаторийн 69,773 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4,500 тохиолдол оношлогджээ. 

Холбоотой Зураг
Энэ нь нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-1 нас, 25.2 хувийг 2-4, 14.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 887 дуудлага ирснээс 42.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авжээ.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, Ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, Бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цаг хүртэл ажиллаж байна.

Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599822
0 эможи

keyboard_arrow_up