Боомын халдвар авсан 157 хүн бүртгэгджээ

2014 оны 7 сарын 18

Энэ сарын 13–нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд малын боом өвчин гарснаас хоёр иргэн халдвар авч, эмчлүүлж байгаа юм. Манай улсад сүүлийн 10 жилд боом өвчин хүнд халдварласан тохиолдол 157 бүртгэгдэж, тэдний 7.6 хувь нь нас барсан байна. Мөн хугацаанд 15 аймгийн 81 суманд, Улаанбаатар хотын дөрвөн дүүрэгт 1000 орчим мал боомоор өвчилжээ.

Боом өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг, хурц халдварт өвчин бөгөөд хүний тунгалгийн зангилааг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг. Мал нядлах, үхсэн малын арьс ширийг хуулах, махыг эвдэх болон өвчилсөн, үхсэн мал булсан газрын хөрс шороог ухах, сэндийлэх явцад халдвартай хөрс, шороо зэргээс хүн халдвар авч боомоор өвчилдөг байна.

Халдвар авсан хүнд өндөр халуурах, булчирхай хавдах, ихэвчлэн биеийн ил хэсэг нүүр, гарын арьсанд нян орсоноос үүсэх улаан цэг, толбо бий болж богино хугацаанд гүвдрүүтэн, цэврүү үүсч улмаар хар тав болох ба хаван үүснэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэйг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5998
0 эможи
keyboard_arrow_up