Хугацаа нь дууссан Ricco нэрийн майонез худалдаалж байсныг илрүүлжээ
2019 оны 1 сарын 24
Барс-1 худалдааны төвд 2019 оны 01-р сарын 22-ны өдөр хүнсний худалдаа эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийв. Шалгалтын явцад “Барс-1” худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэний П-1 лангуунаас хүнсэнд хэрэглэх хугацаа нь дууссан Ricco нэрийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн майонез худалдаалж байсныг илрүүлж, хураан авч мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа.
Иргэдэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн он, сар, өдөр, үйлдвэрийн хаяг, хадгалах нөхцөл зэрэг шошгын мэдээлэлтэй сайн танилцаж худалдан авалт хийхийг Мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
599644
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс