ФОТО:ЭМЯ-аас Яаралтай түргэн тусламжийн төв, СХДНЭ-т түргэн тусламжийн автомашинууд гардуулан өглөө

2019 оны 1 сарын 18

 

Arslan.mn

 

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон Улсын элчин сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудыг эмнэлгийн түргэн тусламжийн автомашинаар хангах төсөл”-ийн хүрээнд өнөөдөр ЭМЯ, НЭМГ-ын харьяа 8 эрүүл мэндийн байгууллагад 10 түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэж өглөө.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Б.Цогтбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Монгол Улс дахь Япон  улсын Элчин сайдын яамны зөвлөх Хаяаши Шиничиро болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 Эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон, нийт 250 сая төгрөгийн өртөг бүхий Tоёота /Hiace Ambulance/ загварын автомашиныг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр нэг, Нийслэлийн түргэн тусламжийн төвд гурвыг хүлээлгэн өгч байна.
Эдгээр автомашин нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тухайн эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, түүнчлэн нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599404
2 эможи

zochin
2019-01-18 16:09
Tuslamjiin mashin yum uu. Yagaad gadnii bichigtei mashin bolchihovoo. Ulsiin tusviin munguur avsan bol ter bichigiig ni av.
keyboard_arrow_up