Д.Сарангэрэл: Зарим аймагт хөл хорио тогтоогоод байна
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн асуудлаар мэдээлэл хийж зарим нэг аймагт хөл хорио тогтоосон тухайг хэллээ.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд 9,3 хувьтай, нийслэлийн хэмжээнд 7,1, хөдөө орон нутагт 10,6 хувьтай байна. Улсад амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 9,3 хувь гэж үзэж байгаа. ЭМЯ-наас долоо хоног тутамд 70 нэгжид томуугийн тархварын судалгааг хийдгээс Улаанбаатар хотод 28 нэгж байдаг аж.
Хэрвээ амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 15 хувьд хүрвэл хөл хорио тогтоодог. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж, үзвэр үйлчилгээ, баар рестораны үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарладаг байна. Хэдийгээр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний эзлэх хувь 9,3 хувьтай байгаа ч зарим аймагт, тухайлбал Төв, Дорнод аймагт 17 хувьд хүрч, хязгаарлалт тогтоожээ. Энэ хүрээнд эдгээр аймагт хязгаарлалт тогтоожээ.