Замын-Үүдэд болсон ослын хохирогчдоос 7 хүн эмчлүүлэн эмнэлгээс гарсан байна

2019 оны 1 сарын 16

Arslan.mn

2019.01.08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт явж байсан зорчигч тээврийн автобус осолдсоны улмаас хүнд болон хөнгөн гэмтэлтэй 43 хүнд яаралтай түргэн тусламж үзүүлж Улаанбаатар хот уруу нэгдсэн байдлаар 2 хүнийг онгоцоор, 37 хүнийг галт тэргээр авчирсан.

Сүүлийн байдлаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж буй хохирогчдын долоо нь эмчлүүлэн эмнэлгээс гарсан бол хүнд бэртэлтэй, төлөвлөгөөт хагалгаатай хохирогчид үргэлжлүүлэн эмчлүүлж байна.

2019 оны 1 сарын 15-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж буй 17 хохирогчидтой Хаан Даатгал компани уулзан биеийн байдалтай танилцан эмчлэгч эмчээс цаашид хийгдэх эмчилгээний талаар мэдээлэл авсан бөгөөд хохирогчид болон хохирогчдын ар гэрийнхэнд Зорчин явагчдын гэнэтийн ослын даатгалын гэрээний нөхөн төлбөрийн нөхцөлийн талаарх товч мэдээллийг хүргэж байна.

Хэрэв даатгуулагч:

  • Хөдөлмөрийн чадвараа 50% хүртэл алдсан бол даатгалын үнэлгээний 50%-иар
  • Хөдөлмөрийн чадвараа 60% хүртэл алдсан бол даатгалын үнэлгээний 60%-иар
  • Хөдөлмөрийн чадвараа 70% хүртэл алдсан бол даатгалын үнэлгээний 70%-иар
  • Хөдөлмөрийн чадвараа 80% хүртэл алдсан бол даатгалын үнэлгээний 80%-иар
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол даатгалын үнэлгээний 100%-иар тус тус нөхөн төлбөр авах тул хохирогчид болон хохирогчдын ар гэрийнхэн Хаан Даатгал компанийн 99102584 дугаараар холбоо барина уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599301
0 эможи

keyboard_arrow_up