ЭМЯ: Хүүхдээ агаарт гаргахдаа дааруулж, хөлөргөснөөс уушгины хатгаагаар өвчлөх нь нэмэгдэж байна

2019 оны 1 сарын 07

Arslan.mn

-А ХҮРЭЭНИЙ Н1N1 ВИРУСЭЭР 0-2 НАСНЫ ХҮҮХДҮҮД ИХ ӨВЧИЛЖ БАЙНА- 

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний тархцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногийн амбулторийн  нийт үзлэгийн 6.2 хувийг томуу эзэлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар, гурван жилийн дунджаас 2.2 хувиар бага үзүүлэлт аж. Хэдийгээр үзлэгийн хувь хэмжээ бага байгаа ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн тоо их байгаа гэдгийг эмч нар хэлж байлаа. Өөрөөр хэлбэл хүүхэд эмнэлэгт хэвтэх тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 50-60-аар олон байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Сүүлийн 10 хоногт улирлын томуу үүсгэгч А хүрээний H1N1 вирус дэгдэж байгаа гэв. Энэ вирус хүндрэл ихтэй, бага насны хүүхэд уушгины хатгалгаа болох магадлал өндөр онцлогтой. Энэ сарын 2-7-ны хооронд энэ вирусаар эмнэлэгт хэвтэгчдийн тоо нэмэгдсэн байна. Мөн улирлын томуутай холбогдуулан ДЭМБ-д хүсэлт тавьж 1200 хүн тун хүүхдийн, 500 хүн тун том хүний вакцин авчээ. Одоогоор ХӨСҮТ-ийн нөөцөд байсан 500 хүн тун вакциныг хүүхдийн эмнэлгүүдэд хуваарилсан байна. Харин энэ вакциныг нэг нас хүртэлх хүүхдэд хэрэглэж болохгүй. Нэгээс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд эмчийн заавраар урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Arslan.mn

Уушгины хатгалгаагаар хүндрэхээс сэргийлэх зөвлөмжийг Б.Бат-Амгалан эмч зөвлөхдөө “Одоо А хүрээний H1N1 вирусээр 0-2 насны хүүхдүүд их өвчилж байна. Бага насны хүүхдүүд өндөр халуурч, халуурснаас таталт өгөх, өвчин хүндрэх зэрэг хүндрэл их гарч байна. Шинэ жилийн дараах сүүлийн дөрөв хоногт эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Шалтгаан нь бага насны хүүхдийг айл, олон нийтийн газраар их авч явсан нь халдвар тараах нэгдүгээр үндэслэл. Хоёрдугаарт, шинэ жилийн дараа насанд хүрэгчид олноор томуугаар өвчилсөн. Эмч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хандан "Хүүхдээ цэвэр агаарт гарга" гэж их зөвлөдөг. Гэвч хүүхдээ агаарт гаргахдаа дааруулж, хөлөргөснөөс бага насны хүүхэд уушгины хатгаагаар хүндрэх тохиолдол нэмэгдлээ.

Хүүхэд өвдсөн тохиолдолд эцэг эхчүүд:

-Хүүхдийн халууныг тогтмол хянах хэрэгтэй.  38.5-аас дээш халуурсан тохиолдолд халуун бууруулах эмийг зохих дарааллаар хэрэглэх. Хувцсыг нимгэлж, шингэн сайн уулгах.

-Олон нийтийн газраар явахгүй байх. Амны хаалт байнга хэрэглэх.

-Амин дэм, витаминаар баяжуулсан хүнс хэрэглэх.

-Гэрээ агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийхэд анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байна.

-Хүүхэд хэт амьсгаадаж, цээж хонхолзох, идэж уусан болгоноо бөөлжиж гаргавал яаралтай эмнэлэгт хандахыг анхааруулж байна” гэсэн юм.

Arslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
598951
1 эможи

irgen
2019-01-09 08:47
shoudahaa boliod ajlaa ert hhgui yasan yum be. odoo vaccine zahiallaa ch gh shig yadag bna aa. mergejliin humuus ni l yariach. ene awgai dandaa suugaad shinjleh ugaanii undeslel muutai uum zuvlusun bolood sj bh yum
keyboard_arrow_up