Хүүхдийг төрөнгүүт нь регистрийн дугаар олгох ажил өнөөдрөөс эхэллээ

2019 оны 1 сарын 02

Төрөх эмнэлэгт төрсөн нярайд регистрийн дугаар олгодог ажил өнөөдрөөс эхлэн орон даяар хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт  шилжүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Нэг иргэн-Нэг бүртгэл  хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай  төгөлдөржүүлэх зорилтыг  тус тус дэвшүүлсэн байдаг.

Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  ЭМЯ, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 онд хамтран мэдээлэл солилцох цахим бүртгэлийн системийг улсын хэмжээнд нэвтрүүлэн шинээр төрсөн хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд шууд регистрийн дугаар олгодог болсон юм. Энэхүү ажил орон даяар хэрэгжих болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон холбогдох албаны хүмүүсийг  хүлээн авч уулзан, санал бодлоо солилцлоо.

Өмнө нь  төрсөн эх  сарын хугацаанд төрснийхөө гэрчилгээг аваад улсын бүртгэл дээр очиж регистрийн дугаар авдаг байсан бол ийнхүү өнөөдрөөс эхлэн улс орон даяар төрсөн даруйдаа регистрийн дугаар авдаг боллоо. Ингэснээр төрсөн өдрөөсөө эхэлж  тухайн хүүхэд төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхэд тус бүрт бүртгэх боломжтой болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598808
0 эможи

keyboard_arrow_up