Эмч нар нийгмийн асуудалдаа анхаарахыг хүсчээ
Шинэ оны анхны өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нийслэлийн “Өргөө”, “Амгалан” амаржих газарт айлчилж,шинэ оны анхны өдөр төрсөн ээжүүдэд баяр хүргэж, сайдын гарын бэлэг гардуулав.
Шинэ оны босгон дээр улсын хэмжээнд нийт 75 эх амаржиж, 39 хүү, 36 охин шинээр мэндэлсэн байна. Нийслэлд 29, Хэнтий, Дорнод, Дархан-уул аймгуудад хамгийн олон буюу 6-7 хүүхэд тус тус мэндэлсэн байна.
Эрүүл мэндийн сайд “Амгалан” амаржих газрын эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, шинэ оны баярын мэнд хүргэхийн ялдамд, тус амаржих газрын үйл ажиллагаатай танилцав. Уулзалтын үеэр эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахад тасралтгүй сургалт чухал болохыг онцлон цаашид мэргэжилтнүүдийг сургах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаж, санал бодлоо солилцов