“Эерэг өөрчлөлт, бүтээлч тасаг“ аян үргэлжилж байна

2018 оны 12 сарын 13

Arslan.mn

Нийгэмд чиглэсэн:
ЭМЯ, НЭМҮТ, ГБЗХГ, ОБЕГ, ГССҮТ, ТНСМЗТ, Холт олон улсын байгууллага хамтран Хүүхдийн түлэгдэлт эцэг эхийн хариуцлага-2 аяныг эхлүүлж Хүүхдийн түлэгдлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байна.
- Энэ аяны хүрээнд СХД-ийн хороодын нийгмийн ажилтануудад түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх - сургагч багш бэлдэх сургалтыг явуулж сертификат олгосон.
- Эрүүл мэнд эрхэм баян нэвтрүүлэгт "Түлэгдэлт, осголт" сэдвээр ард иргэдэд мэдээлэл хүргэсэн
-Түлэнхийн төв цахим хуудсаар ард иргэдэд Түлэгдэлт, осголтын зөвлөгөө зөвлөмжийг байнга хүргэж байна.

Хамт олныг чиглэсэн:
-Тасгийн логогоо шинэчлэн тасгийн тугтай болсон
-Тасгийн хамт олон эрүүл агаар ууланд алхалт хийсэн
-Ажилчдын хувцас болон энгэрийн тэмдгээр жигдэрсэн
-Тасгийн ажилчид өглөөний дасгал хийж хэвшсэн
-Эерэг хандлагыг түгээх ишлэлүүдийг тасгийн хананд байрлуулсан
-Байгууллагын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тасгийн хамт олон шилдэг хөгжөөн дэмжигч тасгаар шалгарсан
-Тасгийн хамт олондоо "Хандлага харилцаа" сэдвээр сургалт зохион байгуулсан.
-ГССҮТ-ийн Эмч ажиллагчдад "Эерэг хандлагыг түгээцгээе" уриатай бал тараан өгсөн

Үйлчлүүлэгчид чиглэсэн:
-Хэвтэн эмчлүүлэгчдэд зориулан тасгийн хувцас оёулсан
-Эмчлүүлэгч болон сахиуруудад эрүүл мэндийн боловсролыг сайжруулах үүднээс 14 хоногт нэг удаагийн яриа зөвлөгөөг хийсэн.
-Тасгийн танилцуулгын самбар, мэдээллийн самбарыг бүрэн шинэчилж шинээр хийсэн.
-Эмчлүүлэгчдийн санал хүсэлт, сэтгэгдлийг хүлээн авах санал хүсэлтийх хайрцаг мөн Талархлын самбарыг шинээр хийж байрлуулсан.
-Эмчлүүлэгчийн өрөө бүрийн үүдэнд хариуцсан сувилагчийн нэрсийг байрлуулж өгсөн
-Эргэлтийн хаалганы хэсэгт засвар хийж эргэлтээр ирж буй үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангаж өгсөн.
-Хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан Түлэгдэлтийн үеийн хоол, хориглох зүйлсийн талаар зөвлөмж зөвлөгөөг тасаг бүрт байрлуулсан.
-Тарианы өрөөний засварыг хийж хүүхдийн ая тухтай байх нөхцлийг бүрдүүлж өглөө.
-Тасгийн коридорт зурагт байрлуулж үйлчлүүлэгчдэд түлэнхийн урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх богино хэмжээний шторкуудыг гаргаж байна.
-Эмчлүүлэгчийг эмнэлгээс гарах үед нь өгөх зөвлөмжийг гарган 1000 ширхэг хэвлүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598604
0 эможи

keyboard_arrow_up