ГССҮТ “ИНЭЭМСЭГЛЭН УГТАЖ, ЭЕЛДЭГЭЭР ТУСЛАЯ“ уриатайгаар ажиллаж байна
СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ, ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ХАМТ ОЛОН
“ИНЭЭМСЭГЛЭН УГТАЖ, ЭЕЛДЭГЭЭР ТУСЛАЯ”
СМТСАлбаны хамт олон Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Сэтгэлд нийцсэн үйлчилгээ”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”, “Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны ажлын байранд мөрдөх нийтлэг журам” мөрдлөг болгон ажиллаж байна.
Бид “ИНЭЭМСЭГЛЭН УГТАЖ, ЭЕЛДЭГЭЭР ТУСЛАЯ” уриатай ажиллаж байгаа бөгөөд гомдол, бухимдалгүй үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох “Стрессийг хэрхэн зохицуулах вэ?” сэдэвт сургалтыг ГССҮТөвийн сэтгэл зүйч Ч. Дээдэнцэцэг бидэнд өглөө.
Энэхүү сургалтаар бухимдалтай үйлчлүүлэгчтэй хэрхэн зөв харьцах, сөрөг бодлоос өөрийгөө хамгаалах талаар мэдээлэл авч, стрессээс ангижрах амьсгалын болон булчин суллах дасгалыг сурч авлаа.