Иргэдийн эрүүл мэндийн цахим мэдээлэл алдагдаагүй гэв

2018 оны 12 сарын 19

Иргэдийн эрүүл мэндийн цахим мэдээлэл алдагдаагүй гэв

Иргэдийн эрүүл мэндийн мэдээлэл алдагдсан тухай зарим хэвлэлд гарсан. Энэ асуудлаар ЭМЯ-ны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Батбилэг дараах тодруулгыг өглөө. Тэрээр "Эрүүл мэндийн салбар нь 2012 оноос хойш эрүүл мэндийн салбарт мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэх, цахимжуулах үйл ажиллагааг салбарын хэмжээнд эхлүүлэн ажиллаж байна.  Уг гарсан мэдээлэл нь БНХАУ улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд  төсөлтэй холбоотойгоор бичсэн байна. Уг “Цахим эрүүл мэнд” төсөл нь Техник хангамж болон Програм хангамж гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Техникийн хангамжийн хэсэг хэрэгжиж дууссан бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. Програм хангамжийн хөгжүүлэлт, нэвтрүүлэтийн ажил одоо үргэлжлээд, дуусах шатандаа явж байна. 

Монгол улсын засгийн газар хүн амын эрүүл мэнд, хувь хүний эрүүл мэндийн нууц, эрүүл мэндийн мэдээллийн нууцлалын асуудлыг онцгой анхаарч, эрүүл мэндийн яамны бүтцэд Цахим эрүүл мэндийн хэлтсийг 2018 оноос бий болгон ажилласан. Эрүүл мэндийн яам хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжих цахим системүүдийн мэдээллийн аюулгүй байдал, нууцллыг сайжруулах хүрээнд холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа болон, цаашид хэрэгжих системүүдийг үе шаттайгаар нэгдсэн системд холбох мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлыг энэ онд эхлүүлээд байна. Эрүүл мэндийн салбарт ашиглагдаж буй мэдээллийг алдагдуулсан, нууцыг задруулсан зүйл байхгүй болно.

Цахим төсөлтэй холбоотой 48 эмнэлэг дээр одоогийн байдлаар эрүүл мэндийн мэдээлэл технологийн ажилтан тухайн системүүдийг хариуцан өдөр тутмын хадгалалт,  хамгаалалтыг хянаж ажиллаж байгаа. Ямар нэгэн мэдээлэл алдагдсан зүйл байхгүй" гэлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598452
0 эможи

keyboard_arrow_up