Уушгины эмгэгийн оношилгоог Японы эмч нартай хамтран хийх боломжтой боллоо

2018 оны 12 сарын 17

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр 2018-2020 онд Япон улсын Хирошима их сургууль, Эмгэг судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг “Уушги тоосжих өвчин асбестийн шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадавжийг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Arslan.mn

Уг төслийн хүрээнд уушги тоосжих өвчин, асбестийн шалгаант амьсгалын замын өвчин, түүний хүндрэл болох уушгины урьдал өвчин, уушгины хавдар, мезотелиома зэрэг өвчний оношилгооны сургалт 2018 оны 12 дугаар сарын 3-10-ны хооронд Япон улсын Хирошима Их Сургууль дээр зохион байгуулагдлаа.

Сургалтад Эмгэг судлалын үндэсний төв болон орон нутгийн эмгэг судлаач эмч, лабораторийн техникч нар нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай суралцаад ирлээ.

Төслийн хүрээнд Эмгэг судлалын үндэсний төв дээр зайн оношилгооний төхөөрөмж болох Нанозүүмэр (NanoZoomer SQ)-ийг суурилуулан эдийн шинжилгээгээр уушгины эмгэгийн оношилгоог Японы эмч нартай хамтран хийх, санал солилцох боломжтой боллоо гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598360
0 эможи

keyboard_arrow_up