УГТЭ “Хепатитын В, С вирус”-ийн шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар хийж байна
Улсын гуравдугаар төв эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар “Хепатитын в,с вирус”-ийн илрүүлэг, идэвхжил тодорхойлох шинжилгээг хийж байна. Энэхүү шинжилгээг иргэн та хийлгэх бол өрхийн болон сумын эрүүл мэндийн төвд тус шинжилгээнд орох хүсэлтийг бүртгүүлснээр хамрагдах боломжтой юм. Өөрөөр хэлбэл иргэн та эрүүл мэндийн даатгалаараа харъяалал харгалзахгүй ажлын өдрүүдэд 09-11 цагийн хооронд “Хепатитын в,с вирус”-ийн илрүүлэг, идэвхжил тодорхойлох шинжилгээг энэ он дуустал хийлгэх боломжтой юм. Тус эмнэлгийн аппарат нь Монгол улсад хоёрхон ажиллаж байгаа өндөр түвшний орчин үеийн бүрэн автомат анализатор юм.
Иргэд, үйлчлүүлэгч та бүхэн оношилгоонд хамрагдахаар ирэхдээ:
Өрх, сумын эрүүл мэндийн төвд заавал бүртгүүлсэн байх;
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, даатгуулсан байх;
Иргэний үнэмлэхтэйгээ ирэх ;
Дэлгэрэнгүй мэдээллийг 7700-0343 дугаараас лавлах боломжтой юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|