ОХУ-аас хандиваар нийлүүлж буй хурдавчилсан оношилгооны лабораторийг хүлээн авлаа
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн үүсч байгуулагдсан түүх ОХУ-аас тарваган тахал судлалын лаборатори бэлэглэснээр эхэлсэн байдаг. Тэр үеэс л зоонозын өвчинтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагаанд хамтран ажиллаж эхэлсэн ба өнөөдөр хил орчмын бүс нутгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна.
ОХУ-ын Засгийн газраас 2016 оны 9 дүгээр сард баталсан “Монгол - Оросын нутагт хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдал, тархвар судлалын эрсдлийг бууруулах” сэдэвт 3 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж 2017-2018 онд Баян-Өлгий, Дорнод аймгийн нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг гүйцэтгэн голомтын төлөв байдлыг тогтоож маш чухал үр дүнг гаргасан. Түүнчлэн ЗӨСҮТ, харьяа төвүүдийн 10 мэргэжилтнийг сургалтанд хамруулсан. 2017 онд 80 гаруй сая төгрөгний лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлсэн нь судалгаа, шинжилгээний ажлын чадавхийг дээшлүүлэхд ихээхэн хувь нэмрээ оруулж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2018.12.11-ний өдөр 20 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 670,105,320 төгрөгийн үнэ бүхий лабораторийн автомашин, ПГУ-ын биоаюулгүйн кабинет, холигч, мананцар үүсгэн халдваргүйтгэх генерато, центрофуг, микроскоп зэрэг 5 нэр төрлийн 15 тоног төхөөрөмж, 1 төрлийн 25 баглаа хэрэгсэл 59 150 520, 00 төгрөгний үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ЗӨСҮТ-д нийлүүлж байна.
Лабораторийн авто машины түлхүүр гэрчилгээг Саратов хот дахь Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний микроб хүрээлэн захиалан манайд нийлүүлж 2018 оны 11 сарын 20-нд тус хүрээлэнгийн 100 жилийн ойн арга хэмжээний үеэр ЭМЯ-нд ОХУ-ын ОХУ-ын Хүний сайн сайхан байдал болон Хэрэглэгчдийн Эрхийг Хамгаалах хамгаалах холбооны хяналтын албаны дарга А.Ю.Папова гардуулан өгсөн ба өнөөдөр машиныг хүргэж ирж байна.
Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
|