Эрүүл мэндийн яамны Харьяа 16 байгууллагын удирдлагуудын хурал СЭМҮТ-д боллоо
2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдмийн өргөөнд Эрүүл мэндийн яамны ээлжит хурал боллоо. Хурлыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц удирдан Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Оюунханд, Эрүүл мэндийн яамны харьяа 16 Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн дарга, захирал, СЭМҮТ-ийн Удирдлагын зөвлөлийн гишүүд нар оролцсон хурал болов.
СЭМҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагааны тайланг 10 минутанд танилцууллаа. Дараа нь хуралд оролцогчид СЭМҮТ-ийн зарим тасаг, клиник, брендбүүкийн үйл ажиллагаатай танилцав.
Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Оюунханд нар СЭМҮТ-ийн III клиникийн сүүлийн 37 жил засвар хийгээгүйн улмаас сантехник, барилгын дотор хийц ашиглахад хэцүү, нэн яаралтай засвар хийх шаардлагатай байгаа талаар газар дээр нь танилцав.
СЭМҮТ–ийн Зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтанд шинээр 41 эмийг оруулан эмчилгээ үйлчилгээнд хэрэглэж байгаа болон үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин үүсгэн ажиллаж байгааг сайшаалаа.