УГТЭ “Шинжлэх ухааны технологи инноваци - 2018“ үзэсгэлэнгээс шилдэг бүтээлийн шагнал гардлаа

2018 оны 11 сарын 27

БСШУСЯ, Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Шинлэх Ухааны Академи хамтран Монгол улсад шинжлэх ухаан байгууллага үүсч хөгжсөний 97 жил, шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулан шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үзэсгэлэнг 2018 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан бөгөөд тус үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний түүчээлэгч нийт 120 байгууллагын 1500 орчим нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүн олны хүртээл болж танилцуулагдлаа.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн яамны захиалга, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттэй “Шинжлэх ухааны цөм технологийн төсөл”, Шинжлэх ухааны захиалгат болон шинэ инновацийн нийт 4 төсөл эмнэлзүйн салбарт хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх төслийн хүрээнд өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэээр нэвтрүүлж буй дэвшиилтэд технологийн бүтээлээр  “Шинжлэх ухаан, Технологи, Инноваци - 2018” үзэсгэлэнд амжилттай оролцлоо.
Тус эмнэлгийн хэрэгжүүлж буй “Тархины судсан дотуурх эмчилгээний технологийг боловсронгуй болгох нь” шинжлэх ухааны захиалгат төслийн хүрээнд тархины судасны судсан дотуурх эмчилгээнд нэвтрүүлж буй “Тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэнг урсгал өөрчлөгч стент (суулгац) тавьж эмчлэх технологи” тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн “ГУТГААР” байранд шалгарч, өргөмжлөл гардлаа.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597599
0 эможи

keyboard_arrow_up